Бие организмын эрхтэн бүр юугаарч орлуулашгүй чухал зүйл. Ялангуяа зүрх бол их чухал эрхтэн учраас зүрхээ байнга хайрлах хэрэгтэй. Тухайлбал, хүчилтөрөгч болон тэжээлийн бодис агуулсан цусыг хүний биеийн 75.000.000.000 эс рүү түгээх шахуургын үүргийг гүйцэтгэдэг. Зүрх нь цусыг эд эс рүү тасралтгүй шахаж байхын тулд цаг үргэлж ажиллаж байдаг. Жилд 37 сая удаа агшиж, сулардаг байна.
Та бүхэнд "www.unsick.me" сайтын хамт олон Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох нийтлэлээс цуврал болгон хүргэж байна. Энэхүү нийтлэлээр Монгол орны нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судас, тэр дундаа зүрх болон тархины судасны эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл болох холестериныг эм уухгүйгээр хэрхэн бууруулах талаар өгүүлэх юм.