Монгол хүн моторт хэрэгслээс улбаалж цөөнгүй нас бардаг.

 Монголчууд мянга мянган жилийн тэртээгээс өргөн уудам тал нутагт Монгол хүн, Монгол морь хоёр хамтдаа тэнгэрийн хаяа, газрын эцэст хамтдаа даван туулж аж төрж иржээ. Монгол морь бид нарын үүх түүхтэй салшгүй холбоотой тул төрийн сүлдэндээ хүндэтгэн залсан болохыг сайн мэднэ. Монгол хүн морьтойгоо хамт тал нутагтаа салхи сөрж давхихад хийморь лундаа сэргэж цаанаа нэг жавхаалаг байдаг.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол юугаарч орлуулшгүй эм

Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол юугаарч орлуулшгүй эм
Монголчууд бид хэдэн мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байж ирсэн. Өдөр тутмын хөдөлгөөн бол та бидний эрүүл мэндэд тустай боловч идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг ойлголт бол арай өөр зүйл юм.

Гүйх хэв маягийг хэвшил болгоё

Гүйх хэв маягийг хэвшил болгоё

Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Хөдөлгөөн бол юугаарч орлуулашгүй эм. Монголчууд бид олон мянган жил тал нутагт амьдарч ирсэн болохоор гүйх бүү хэл маш сайн хөдөлгөөнтэй байв. Сүүлийн хэдэн 10 жил гүйх бүү хэл олигтой алхалт хийж чадахгүй хэв маягтай болсон байна.

Амьдралд үнэ цэнээ бүү алд!

Бид амьдралд үнэт зүйлс, үнэ цэнээ хамгаалж хайрлаж байж оршин тогтнодог. Үнэт зүйлс, үнэ цэнэ байхгүй бол чи оршин тогтнохгүй бас хэнч эргэн дурсахгүй. Үнэ цэнэ гэдэг бол амьдралд юу ч тохиолдож өөрчлөгдөж байсанч хувьсаж өөрчлөгддөггүй.

Эрүүл саруул бол чи ядуу биш, харин бодол чинь ядуу юм!

Нэг эмэгтэй өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очиж уулзжээ. Эмэгтэй энэ хотод надаас ядуу хүн гэж алга та надад туслаач гэв. Энэ хотынхон бүгдээрээ таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад баян болоход туслаач дээ хэмээжээ! Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсэж бие махбодыг тойруулж харав. 

Онцлох