Өмнөх нийтлэлийн үргэлжлэл ...
Нойр булчирхайн хорт хавдар (нейроэндокрин) хожуу үе шатанд эмчлэгдэх боломж хомс боловч эхний үе шатанд оношлогдвол эмчлэгдэх боломжтой юм. Тухайлбал, нойр булчирхайн хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчиж ургаагүй, үсэрхийлэл өгөөгүй, хавдарын хэмжээ <10см-ээс бага бол мэс заслын аргаар төгс эмчлэгдэх магадлал их байдаг.