"ЭРҮҮЛ СУДАС” хэмээх эрүүл хэв маягаа урлах, эрүүл мэндийн боловсрол олгох онлайн сургалтаа зарлаж байна.

Нас баралтын тэргүүлэх шалтгаан болох тархинд цус харвах эмгэг, зүрхний цочмог шигдээс бол тэжээл өгч буй артерийн судас хатуурах, бөглөрөхөд үүсч бий болдог. Монгол хүн та артерийн судасны хатуурал, бөглөрлийн талаар мэдэхгүй, тамхиа татаж, өөх тостой хоол зооглож, таргалалттай тэмцэхгүй стресстэж ажилж амьдарч байгаад нэг өдөр тахир дутуу болох, нэг өдөр зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл өндөр. Тархинд цус харвах, зүрхний цочмог шигдээс бол амар эмгэг бус амьдралын чанарыг доройтуулж нас баралтанд хүргэх хоруу чанартай өвчин эмгэг. Бид эрүүл судсыг эрсдэлт хүчин зүйл нөлөөлж яаж судас хатуурах, нарийсч ишеми үүсэх, бүлэн үүсч бөглөрөх талаар мэдлэг олгож эрүүл хэв маягаа урлах зорилгоор сургалтаа эхлүүлж байна.

Эртний сударт дайнд ялъю гэвэл дайснаа сайн таньж мэдэх хэрэгтэй гэдэг. Бид эхээс төрсөн цагаас эхэлж өвчин эмгэг хэмээн дайсантай дайтсаар насан эцэс болдог. Өвчин эмгэг хэмээх дайснаа хэр сайн мэдэж танина тэр хэмжээгээр урт наслах боломжийг нэмэгдүүлнэ. Эмч хийж та бүгдийг эмчилж байхад Монгол хүн судасны хатуурал, судасны бөглөрлийн талаар нээх ойлголт муутай буюу дайснаа сайн таньж мэдэхгүй нэг өдөр тархинд цус харваж, нэг өдөр зүрхний цочмог шигдээс болж хорвоогийн мөнх бусыг үзэж байна.
Дашрамд хэлэхэд, эрүүл хэв маяг номоо хэвлүүлээд 1 жилийн нүүр үзэж байна. Эрүүл хэв маягаа урлахаар эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй таньд маш их баярлалаа. Энэ удаад "Эрүүл судас" хэмээх артерийн судасны хатуурлын талаар эрүүл мэндийн боловсрол олгох 28 хонгийн сургалтаа зарлаж байна. Уг сургалтанд артерийн судас хатуурах эрсдэлтэй, эмгэгтэй хүмүүс хамрагдвал зохистой. Монгол хүн энэ эмгэгийн талаар ойлгож эрүүл мэндээ анхаарч чадвал Монгол хүн 80+ наслахад, Монгол аав бүр тэтгэвэрт гарахад багач болов хувь нэмрээ оруулах юм.
Сургалтын хугацаа:
28 хоног (6-р сарын 28 өдрөөс 7-р сарын 25)
Сургалтанд бүртгүүлэх линк:

Онцлох