Хавар болж, эрс тэс уур амьсгал ээлжлэхэд хоолой цочирч өвддөг.

Хавар болж хүйтэн дулаан ээлжлэх үед хүйтэн зүйл уух, хөлс гарчихаад даарахад хоолой эмзэгшиж өвдөнө. Залгиур хоолойн үрэвслийн үед хоолой улайж залгихад хөндүүр, сэрвэгнэж өвдөж эхэлдэг. Энэ үед ихэвчлэн залгиур гүйлсэн булчирхайд стрептококк хэмээх бактер үржинэ. Бактер үржсэн тул бие зарайх, хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хоолой өвдөхөд зүрхэндээ орно гэдэг бол энэ стрептококк хэмээх бактерийн эсрэг өрнөсөн дархлаа зүрхний хавхлага, гадаргууг цочроож үрэвсүүлээд байдаг. Яагаад гэвэл энэ бактерийн гадаргуугийн уураг, зүрхний хавхлага, гадаргуугийн бүтэцтэй төстэй тул бактерийн эсрэг дархлаа заримдаа эдгээр бүтцийг цочроогоод байгаа хэрэг юм. Зүрхний хавхлага үрэвсэж гэмтсээр байгаад нарийсах эсвэл дутагдах зэргээр олдмол гажиг үүсч эхэлдэг.
За тэгээд хавар халсан үедээ хүйтэн зүйл ууж идэхгүй, хөлөрсөн үедээ нимгэн гарахгүй, хоолой өвдсөн бол хоолойгоо зайлах, цацлага цацах зэргээр олон арга хэмжээ байдаг.
#эрүүлхэвмаяг #healthylifestyle #эрүүлхэвмаягном

Эрүүл хэв маяг номыг интерном, Азхур номын дэлгүүрт зардаг.
Онлайнаар захиалах https://shorturl.at/hJHCO боломжтой.

Онцлох