Пульсын даралт гэж юу вэ?

Дээд ба доод даралтын ялгааг пульсын даралт хэмээн нэрлэдэг. Өөрөө хэлбэл систол ба диастолын даралтыг ялгааг хэлнэ. Жишээ нь: артерийн даралт 120/80 мм.муб байлаа гэхэд пульсын даралт 120 – 80 = 40 мм.муб гэж бодно. Пульсын даралт бага буюу 2 даралт ойртоно гэдэг бол зүрхний зүүн ховдолын шахуургын үйл ажиллагаа муу байгааг илтгэж болно. Систол ба диастолын даралтын зөрүү <25 мм.муб бага байвал пульсын даралт бага буюу 2 даралт ойртлоо гэж үзнэ. Пульсын даралт тогтвортой бага байвал зүрхний зогсонгишилт дутагдал, зүрхний гаралтай шок байх боломжтой. 

Яагаад гэвэл энэ үед зүрхний дутагдлын үед зүрхний шахуургын үйл ажиллагаа буурснаас диастолын даралтыг төдийлэн давах хүчээр цусыг хөөж чадахгүй байж болно. Харин зүрхний гаралт шокын үед захын судасны эсэргүүцэл гэнэт буурсаны улмаас дээд даралт багасч, улмаар 2 даралт ойртож болно.

Мөн пульсын даралт бага байгаа нь эрүүл үед аорт ба артерийн том судаснуудын уян хатан чанар сайн байвал зүрхний шахуургын даралтанд маш сайн дасан зохицож бага байж болох юм. Бусад тохиолдолд судасны эсэргүүцэл гэнэт багасах эмгэгүүд болох шокын (анафилаксийн шок, зүрхний шок, гиповолемийн шок, септик шок г.м) үед пульсын даралт гэнэт багасах тохиолдол ажиглагдаж болно. Судалгаагаар зүрхний дутагдалтай хүмүүсийн 2 даралтын зөрүүгээр амьдрах чадварыг тооцоолон дүгнэсэн байдаг. 2 даралт ойрхон буюу пульсын даралт бага байлаа гээд сандрах асуудал биш хэрвээ хэмжээд тогтвортой бага байвал зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: American Heart Association

Онцлох