Таны хувьд жижиг зүйл боловч бусдын хувьд том зүйл байдаг, жижиг зүйлээр боловч бусдад тусалж бай!

Би өдрийнхөө талхыг авахаар талхны мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхны худалдагч та жаахан хулээж байгаарай, талх 5 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирэв.
Настайвтар ах талхчинтай мэндлэн тороо өгөв. Талхны худалдагч эгч түүнд өчигдрийн гэмээр хуучирсан талхнаас хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өглөө. Би худалдагч эгчээс яагаад шинийг өгөөгүйг асуув. Худалдагч эгч өөрөө хямд үнээр талх авахыг хүсдэг юмаа. Их ядуу болохоороо надаас борлогдоогүй талхыг тал үнээр авдаг юм гэлээ. Би энэ ах яагаад тэгдэг юм бол хэмээн сониучхан асуухад, худалдагч эгч ахмад дайчин юм.

Тэр хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг асарч хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан тэтгэврээрээ өдий хүртэл өсгөж буй хэмээн хариулав. Энэ яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан хэмээн бодов. Тэгээд настайвтар ахыг талхны мухлагаас гарахаас өмнө дуудаж худалдагч эгчээ ахад өнөөдөр шинэ талх өгчих, би зөрүү төлбөрийг төлчихье хэмээв.
2 ихэр хүү өнөөдөр нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд худалдагч эгч баярлан толгой дохиод талхыг шинээр сольж өгөв. Худалдагч эгч ах гуай та ч азтай хvн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэлээ. Өвгөн ах баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр хоёр ихрийн минь төрсөн өдөр болохыг яаж мэдэв хэмээв.

Онцлох