Эрүүл саруул бол чи ядуу биш, харин бодол чинь ядуу юм!

Нэг эмэгтэй өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очиж уулзжээ. Эмэгтэй энэ хотод надаас ядуу хүн гэж алга та надад туслаач гэв. Энэ хотынхон бүгдээрээ таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад баян болоход туслаач дээ хэмээжээ! Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсэж бие махбодыг тойруулж харав. 

Ухаант настан та ядуу юм биз дээ гэж асуухад эмэгтэй би маш ядуу хэмээн хариулав. Ухаант настан би таньд туслах болно, гэхдээ тусалсаныхаа хариуг хүмүүсээс авдаг юм. Чи үнэхээр хөдөлмөрлөөд ядуугаасаа салж чадахгүй байгаа бол би чамд нэг санал тавья. Хэрэв чи үнэхээр ядуу тусламж авах бол өөрийнхөө нэг хурууг надад өгчих би чамд нэг уут алт өгье гэж хэлэв. Ядуу эмэгтэй ухаант настаныг оюун ухаан самарсан байна гэж бодлоо. Харин ухаан настаны царай ерөөсөө самуурсан зүйл алга байв. Ухаант настан нэг уут алтаа бэлдээд таны хурууг би өвтгөхгүй авах болно хэмээжээ. Ядуу эмэгтэйн нуруугаар хүйтэн хөлс дааж нэг уут алтнаас татгалзав.

Ядуу эмэгтэй нэг уут алтнаасаа татгалзсандаа ерөөсөө харамссангүй. Харин би эрүүл саруул юм чинь байгаа боломжоо ашиглаж хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна гэж бодов. 8 жилийн дараа ядуу эмэгтэй ухаант настантай таараад өөрөөсөө маш их ичив. Яагаад гэвэл эрүүл саруул байхад боломж үргэлж байдаг болохыг ухаараагүй явжээ. Ухаант настан эд хөрөнгийг хүн олж болдог юм, харин эрүүл мэндээ нэг алдвал бүхнээ алддаг юм хэмээжээ.

Амьдралд үлдэх сургамж, эрүүл мэндээ хайрлах хэрэгтэй, эрүүл мэндээ алдвал хүн бүхнээ алддаг.

Онцлох