Амьдралд үнэ цэнээ бүү алд!

Бид амьдралд үнэт зүйлс, үнэ цэнээ хамгаалж хайрлаж байж оршин тогтнодог. Үнэт зүйлс, үнэ цэнэ байхгүй бол чи оршин тогтнохгүй бас хэнч эргэн дурсахгүй. Үнэ цэнэ гэдэг бол амьдралд юу ч тохиолдож өөрчлөгдөж байсанч хувьсаж өөрчлөгддөггүй.

Нэгэн өвөө олон зуун хүн цугласан том танхимд яриа хийж байжээ. Өвөө гэнэт 20.000₮ дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байна уу хүүхээ гэхэд хүмүүс бүгд гараа өргөв. Өвөө “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө чингисийн зурагтай 20.000 төгрөгөө нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байв.

Гэтэл өвөө маань дахиад нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Өөрөөр хэлбэл 20.000₮ дэвсгэрт төгрөгийг янз бүрээр үзэхэд үнэ цэнээ алдаагүй байв.

Өвөө чинь сэтгэлээсээ хандаж хэлэхдээ энэ бүхний эцэст, залуус та бүхэн нэг зүйлийг ойлго. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн төгрөгийн үнэ цэнийг алдагдуулаагүй байна. Тэр одоо ч 20.000₮ дэвсгэрт. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ѐсгүй.

Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байдаг. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй хэмээн өвөө залуус нарт захив.

Амьдралд үлдэх сургамж, хүн бүрийн эрхэмлэдэг үнэ цэнэ харилцан адилгүй, харин амьдралд юуч тохиолдож байсанч залуус үнэ цэнээ бүү алдаарай.

Онцлох